Василий Иванович Суриков

Банжигийн зарим нэг алдаанаас болоод энэ бичлэгний зурагнууд гарахгүй болсон билээ. Энэ удаа тэрхүү бичлэгт бага зэрэг засвар хийж дахин орууллаа.

    За энэ удаагийн блог үзэсгэлэндээ Василий Иванович Суриковын хэдэн зургийг тавилаа. Энэ хүн бол Орос төдийгүй дэлхийд нэрд гарсан уран зургийн академийг өөрөөрөө нэрлүүлж чадсан агуу зураач билээ./Суриковын академид монголын олон зураач суралцсан/  Василий Иванович Суриков 1848 оны 1-дүгээр сарын 12-нд Красноярск хотод казакын гэр бүлд төржээ. Энэ казак гэдэг нь манай улсын Баян-Өлгий аймагийн казакуудаас ондоо, хаант оросын хязгаарыг сахин хамгаалах үүрэгтэй тусгай засаг захиргааны нэгж байсан бөгөөд тэр нэрнээс үүдэлтэй нэршсэн ард түмэн юм. Василий Ивановичийн өвөг эцэг Александр Степанович Суриков нь Енисейн казакийн хорооны атаман байсан ба, тэр хүний нэр төрийг алдаршуулж Енисей мөрний нэгэн арлыг "Атаманский" гэж нэрлэжээ. Нагац өвөө нь Туруханскийн зуутын дарга байсан байна.


"ЦААЗЫН ӨГЛӨӨ" Энэ бол түүний оргил бүтээлүүдийн нэг. Догшин Иван хаан нас нөхчсөний дараа орос орон жинхэнэ дампууралд орсон байна. Дураар авирлах явдал газар авч хаан болох сонирхолтой түг түмэн хүн гарч ирэв. Тэдний нэг болох Борис Годунов хуйвалдаан луйвраар хаан ширээнд сууснаар улс төрийн тогтворгүй байдал улам газар авлаа. Борис Годунов учир битүүлгээр нас барж хаан ширээний төлөөх тэмцэл дахин эхэллээ. Хагас зуун жилийн эмх замбараагүй байдал эцэс болж, Романовынхны удмын /Москва орчмын нэгэн бояр/ Петр гэгч залуу ихэнх бояруудын дэмжлэгтэйгээр хаан болж, замдаа тээглэсэн бүгдийг хүйс тэмтрэн хядсан юм. Төрийн эсрэг гэмт хэрэгтэн хэмээн зарлаж, ордоны зарим язгууртнуудыг хүртэл цаазлав. Энэ түүхэн үйл явдлыг харуулсан уг бүтээлдээ зураач нэгдүгээр Петрийг талархан үздэгээ харуулсан байна. Үнэхээр ч Петр хаан орос оронд шинэчлэлийн чанартай асар олон үйл хэргийг эхлүүлж, Санкт-Петербург хотыг үүсгэн байгуулж, шинэчлэгч агуу их "нэгдүгээр Петр" гэж түүхэнд алдаршсан билээ. Энэ хүний үйл хэрэг нь тухайн үеийн орчиндоо маш их дэвшлийг авчирсан боловч энэ нь асар олон жирийн хүний цус нулимсаар бий болсон билээ.


"СУВОРОВЧУУД АЛЬПИЙГ ДАВСАН НЬ" Оросын ард түмний бахархал болсон, цэргийн суут жанжин, генералиссимусс Александр Суворовын нэгэн гайхамшигт аян дайныг /уул нь давшилт гэвэл зохилтой/ энэ зургандаа харуулжээ. Туркуудтэй  хийсэн  энэхүү  түүхт  аян дайныг цэргийн түүхийн номлолд "гайхамшигт" хэмээн тодотгожээ.



"Боярина МОРОЗОВА" Энэ бояр гэдгийг орон нутгийн захирагч, мужийн ноён гэсэн хоёр хувилбараар орчууллаа, өөр хувилбар олддоггүйээ. Зургийн гол дүр болох мужийн ноёны эхнэр Морозова чарган дээр заларч явна. Биеээ авч яваа байдлаас үзвэл эр нөхрөөсөө дутуугүй /магадгүй илүү ч эрх мэдэлтэй байхаас сийхгүй/ хүн гэдэг нь харагдана. Бас л нэг эр нөхрийнхөө эрх мэдлийг ашиглаж байгаа хүний дүр. эрүүл нийгэмд энэ нь гэмт хэрэг гэж үзэгддэг байхад манайд бол жирийн үзэгдэл, бараг зарчим, зүй ёсны хэрэг мэт болж дээ.



"ГҮНЖ ГЭЛЭНМАА НАРЫН СҮМД" Борис Годуновын богинохон, хууль бус хаанчлал эцэс болж, босогчид Годуновынхныг гэр бүлээр нь цаазалхад нэг охин нь польш руу зугатан гарч тэндхийн гэлэнмаа нарын нэгэн сүмд түр зуур нуугдсан байдаг. Зураач тэрхүү үйл явдлаас сэдэвлэн энэхүү бүтээлээ туурвисан болуу гэж таав. Таав гэсний учир нь Суриковын дийлэнх бүтээл түүхийн сэдэвтэй байдаг.



"ЦАСАН ХОТХОНГ ЭЗЭЛСЭН НЬ" Улаан өндөгний баяраар болдог оросуудын үндэсний зугаа цэнгэлүүдийн нэг.



"СЕНАТИЙН ТАЛБАЙ ҮДШЭЭР" Мөнөөх нэгдүгээр Петрийн хөшөө. /Санкт Петербургийн сенатийн талбайд байдаг/ Зураач зургийн цаг үеийг үдшийн байдлаар сонгож авсан нь уг хөшөөг улам сүрлэг харагдуулж байна. Нэгдүгээр Петр бол оростоо манайхаар бол Чингис хаан ажээ. Энэ хүний дурсгалд зориулсан олон уран бүтээл байдгийн зөвхөн нэг нь. А.С.Пушкин "ЗЭС МОРЬТОЙ ХҮН" хэмээх алдарт шүлгээ ПЕТР хаанд зориулан бичжээ.

 

Сэтгэгдэлүүд:

1. 35 | 2009-04-25 19:50:04
Түрүүчийн бичлэгэн дээр сайн нөхдийн минь үлдээсэн олон сайхан сэтгэгдэл, сэтгэлийн дэмжлэг зураг гарахгүй байснаас болоод үгүй болчихсон нь харамсалтай байна
2. Баяраа | 2009-04-25 19:56:50
Анд уран зураг сонирхдог юмаа даа?
Их гоё шүү би ч харах дуртай........
ингээд л ахиад биччихье
3. Agai | 2009-04-25 20:17:14
бийрийн уран, үгийн ярууд бахдан хөөрдөг сэтгэл минь чамд талархан сууна. сайхан блог шүү, саатан туалмаар
4. 3apaa (зочин) | 2009-04-25 20:20:05
Сальвадор Далигийн тухай мэдээлэл хашраагаач.
5. 35 | 2009-04-27 19:08:10
Орж ирж урам хайрласан бүх хүмүүст талархал илэрхийлье.
6. bataa123 | 2009-04-29 11:40:18
нилээн удаан ухаж үзлээ маш сайхан блог бна , цаашаа өшөө олныг оруулаарай хө
амжилт
7. ..::sunshine::.. | 2009-05-01 17:36:05
ee sda blog ni jinhen chamtaigaa taarsan ym bna doo. Chamd harin pc bdaggui neted orj medeegee niitelde ym bish biz hehe. zagwar design ene tereech yanzalchij chadahgui.Yasan neted orood yanzlah geheer tsag chini tulaad zoos chini dutaad bna uu hehe.tegsnee bas pc awah ene ter gej yarih durtai.Iim jijig sajig pc hawiin yariagaa batsaanuudtaigaal yari.
8. kafka (зочин) | 2009-05-21 15:21:22
goyo yumaa...
9. Арима | 2009-05-26 17:22:48
Мундаг мундаг зураачидтай танилцах гоё бнөө хэхэ
10. jagaa (зочин) | 2009-06-19 14:03:43
35 yasiin be amiduu
11. Вафль | 2009-06-30 16:19:03
үргэлжилсэн бол...
12. erhtsas | 2009-06-30 16:38:52
Үнэхээр сайхан бичлэг бас зурагнууд байна даа. Миний нэгэн хүсэл бол Орос тосгоны өвлийг үзэх юм. Эдгээр зургийг хараад өөрийн эрхгүй өвлийг, тосгоныг, үлгэрээс хардаг байсан тосгоны энгийн хирнээ тансаг байшинг санагалзав. Үнэхээр сайхан юмаа, баярлалаа тэнгэрт харавсан эрхэм минь.
13. Вафль | 2009-07-22 17:02:01
ДҮҮД АМЖИЛТ ХҮСЬЕ.
14. Жиргээ | 2009-08-09 09:18:27
....... yu ve
15. Geronimo | 2009-08-31 00:19:48
Суворов Туркүүдтэй дайтах гэж Альпыг даваагүй юмаа. Ер нь газрын зураг дээрээс ч харсан Оросууд хаа байсан Италид очиж Туркүүдтэй байлдана гэж юу байх вэ гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Харин Альпыг тухайн үед Италийг эзлээд байсан Наполеон Бонапарттай байлдах гэж давсан юм. Энэ 2 тулгарч байлдсан бол тун сонирхолтой зүйл болох байсан ч харамсалтай нь тийм юм болоогүй юм. Нөхцөл байдлаас шалтгаалан Суворов нэг ч тулалдаанд ялагдаагүй хэрнээ Наполеонтой өөртэй нь байлдалж амжилгүй Италийг орхин гарахад хүрсэн юм.
16. chimgeeitgel | 2009-09-22 19:47:50
uran zurgn iim goy blog bgd bayrtai bn. zochilj bnaa, bayrlalaa.
17. xoxotush | 2009-10-13 15:48:13
10, 11, 12-iig oisongueee yu boloodiinaa
18. Өвлийн өвөө anjigai | 2009-10-16 13:33:06
санаа алдав
19. margad (зочин) | 2009-10-17 01:38:26
Боярина МОРОЗОВА" tailbariig uuruu bodoj olson bololtoi ternees ene zurgiig sain harah ym bol erh suree dalgailgaj bish barigdaj yvaa l hun bgam daa ergen toirond bga humuusiin harval ted tuunii tuluu zalibarch baina nzaaa dahij sain harhgui bas tuuhiin sudlaagui engeed bicheed bval humuus tuuruldunu shuu dee

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.