Илья Ефимович Репин

Харьков мужийн  Чугуев хотод  шилжин ирж суурьшсан  цэргийн албан хаагч  Ефим  Васильевич  Репиний гэрт  1844 оны  7-р сарын 24-нд  нэгэн хүү мэндэлсэн нь  хожим  дэлхийн   дүрслэх урлагийн түүхэнд  нэрээ мөнхлөн үлдээсэн  оросын агуу их зураач  Илья  Ефимович  Репин   байлаа.

  Зураачийн  авьяас бага залуу насанд нь  илэрч, тэрээр  13 настайдаа  төрөлх хотдоо зураач  И.Бунаковт шавь орж,  уран зурагт суралцаж эхэлсэн бөгөөд,  1863  онд  Санкт-Петербургийн  уран зургийн Академид  элсэн орж суралцсан байна. Тэндээ  маш амжилттай  суралцаж,  1869  онд бүтээсэн "Иов нөхөдтэйгээ  маргасан нь"   библийн сэдэвт зургаараа   Академийн  жижиг алтан медаль, 1872  онд туурвисан   "Иайрийн  охид дахин төрлөө" зургаараа  том алтан медаль  хүртэж байжээ.   Уран бүтээлээ туурвин бүтээхийн тулд   асар их хөдөлмөр,  шаргуу зүтгэл,  тоо томшгүй  судалбар таталбар хийдэг байсан энэ  зураачийн зарим   алдартай бүтээлүүдээс  хуулбарлан тавилаа.

"ИЖИЛИЙН  БАРЛАГУУД"

1870-аад оны дундуур  зураач, Ижил мөрнөөр аялж нилээд олон судалбар, таталбар хийж   үүндээ үндэслэн  энэ бүтээлээ тууурвисан байна.   Зурагт  тухайн үеийн орос орны  доод ангийнхны  хүнд хүчир амьдрал,   хүнийг  хайрлах агуу хайр,  амьдралын төлөөх  цуцашгүй  тэмцэл,  булан талхны төлөө  настан буурлаас авахуулаад  нялх балчир жаал хүртэл яаж   зүтгэж байгаа нь харагдана.  Энэ зураг  зураачийн  үзэл санааг  анх  олон түмэнд   нээн харуулж  алдаршуулсан  бүтээл ажээ.

"ТРЕТЬЯКОВИЙН  ХӨРӨГ"

Уран зураг  цуглуулах сонирхолтой  нэгэн худалдаачин  оросын нийслэлд амьдарч байжээ.  Тэрээр цуглуулсан бүтээлүүдээрээ  хааяа үзэсгэлэн гаргадаг байсан  байна.  Хожим  1853  онд  энэ үзэсгэлэнгээ  байнгын  ажиллагаатай  галерей  болгон  ажиллуулсан нь  эдүгээгийн   Москва ходод буй  Теретьяковийн  нэрэмжит  уран зургийн галерей  /Теретьяковийн галарей гэж алдаршсан/  юм.  Галерей  нэрний хувьд, энэ үзэсгэлэн  байшингийн хонгилд  гудамлан  байрладаг байснаас  ингэж нэршжээ.  Зураач  энэ галарейг үндэслэн байгуулсан  алдарт цуглуулагч  Павел Михайлович Теретьяковийн хөргийг  өөрийн уран бүтээлдээ мөнхлөн  үлдээсэн аж.

"ДОГШИН  ИВАН   ХҮҮГЭЭ  ХӨНӨӨСӨН НЬ"

Орос орны түүхэнд  хатуу харгисаараа  цуутай хоёр хүн төрсөн нь   Догшин Иван хаан,  Иосип Сталин  хоёр билээ.  Энэ хоёр хүнд төсөөтэй  шинж олон байдаг.   Хэнд ч итгэдэггүй   хардамтгай,  дур зоргоороо авирладаг,  дарангуйлагч   энэ  хоёр хүний хийсэн  муу үйл бүхэн нь ч адилхан байдаг.  Сталин   өөрийн  тойрон  хүрээлэгч  гар хөл бологчдыг, тэр ч бүү хэл өөрийн хүүгээ  хэлмэгдүүлэн хөнөөсөн бол,  400 жилийн өмнө  Догшин Иван хаан ч мөн адил  ордны бояруудад ч үл итгэн  баривчилж,  өөрийн угсаа залгамжлагч  хан хүүгээ хүртэл  итгэл тэсэлсэн хэмээн   алсан байна.  Сталины хамгийн сүүлийн   итгэлт туслах  нь  Дотоод хэргийн  сайд  Берия  байсан бөгөөд  энэ хүний  хатгаасаар  хүүгээ   хэлмэгдүүлэн  хөнөөсөн билээ.  Харин  Иван хааны  хамгийн  итгэлт  хүн нь  Малюта  гэгч байсан  агаад,  энэ хүний  ховлосноор   тэрээр  цорын ганц өв  залгамжлагч   ханхүүгээ  өөрийн гараар  алсан  байна.  Дашрамд  өгүүлэхэд,  дээрх  Малюта,  Берия  нарын  төгсгөл ч  адилхан байсан нь  эгээ түүх давтагдвуу гэлтэй.  Малютаг  Борис Годунов  хаан ширээнд суугаад устгасан бол,  Берияг  Никита   Хрушёв  нэгдүгээр хүн болмогц  үгүй хийсэн байдаг.

"ЗАПОРОЖИЙН  ХАСАГУУД,  ТУРКИЙН  СУЛТАНД  ЗАХИДАЛ БИЧСЭН НЬ"

Зураач энэ бүтээлээ  Н.В. Гоголийн  "ТАРАС БУЛЬБА"   туужаас сэдэвлэн  туурвижээ.  Энэ  зурагт  17 дугаар зууны үед  Днепр  мөрний адаг орчмоор  аж төрөн,  тухайн үеийн орос орны  хил хязгаарыг  сахин  сууж  байсан  хасаг  /захчин?/  цэргүүдийн  амьдрал  харагдана.  Хасаг цэргүүд  адал явдалд дуртай,  дайнч   хүмүүс  байлаа.  Тэд  Хар тэнгис,  Азовын тэнгисээр  аялж   арилжаа худалдаа эрхэлдэг   Туркуудаас  татвар  авахын  тулд  тулган шаардах бичиг  үйлдэн, Туркийн Султанд  тулган шаардах бичиг илгээдэг байжээ.   Ээлжит  тулган шаардах бичгээ  хийхдээ   хасагууд   Туркуудыг хэрхэн  дорд үзэж  басамжлан шоолж байгаа нь  зурагнаас тодорхой.  Тэдний  тулган шаардах бичгийн зорилго нь   гааль татвар авахад биш,  орос хүний,  ямархуу  баатарлаг болохыг харуулах  дайн байлдааны шалтаг олоход  байх ажээ.

"СОФЬЯ  ГҮНЖ"

Орос оронд Борис Годуновын  хаанчлал  тийм ч  удаан тогтноогүй бөгөөд  ордны  хонзогногч язгууртнууд  төрийн эргэлт хийн  Годуновын гэр бүлийнхнийг  хүйс тэмтрэн хядсан юм.  Гэтэл  Годуновын  охин Софья  Борисовна  гүнж  өөрийн итгэлт  шивэгчдийнхээ тусламжтайгаар   оргон гарч   гэлэнмаа нарын сүмд   хоргодож байсан  билээ.  Зураач  гүнжийн  тэр үеийн амьдралыг  бүтээлдээ харуулжээ.

"УХУУЛАГЧИЙГ  БАРИВЧЛАВ"

19 дүгээр зууны  үед  орост  хаант ёсыг эсэргүүцсэн  тайж нарын хөдөлгөөн  өрнөсөн байна Тэд  баруун европын  хөгжлөөс хоцорсон  эх орноо   хөгжүүлхийн тулд  хаант ёсыг халах ёстой гэж үзэж байв. Тэр үед  тэдгээр   шинэчлэгчдийг газар сайгүй мөрдөн мөшгөж,   баривчлан хорьж,  буудаж,  дүүжилж,  цөлж байсан юм.  Гэсэнч  тэрхүү  шинэ үзэл санааг түгээн дэлгэрүүлж, харанхуй бүдүүлэг тариачдыг  сэхээрүүлж  ухааруулах гэсэн  ухуулагчид, суртал  нэвтрүүлэгчид  цуцалтгүй тэмцсээр байлаа.  Тэр үеийн  нэгэн ээлжит баривчилгааны  үйл явдлыг  зураач  энэ бүтээлдээ харуулжээ.

 

Сэтгэгдэлүүд:

1. 35 | 2009-04-19 17:12:42
Эрхэм үзэгч танаа өргөн барив. Санал бодлоо харамгүй хуваалцаж тусална уу
2. Pearle Deppsu (зочин) | 2009-04-19 18:22:06
ЗАПОРОЖИЙН ХАСАГУУД, ТУРКИЙН СУЛТАНД ЗАХИДАЛ БИЧСЭН НЬ гэж ямар гоё зураг вээ
3. Agai | 2009-04-19 18:30:21
сайн байна уу. зун эхлэж байгаа энэ сайхан өглөө санаандгүй явж байгаад сайхан ертөнцөд саатлаа. Үнэхээр таалагдаж дэрвүүн бодлуудаа нисгэн солилцох бадрангуй хүслэд сэмхэн автав
4. bh82 | 2009-04-20 01:40:43
amidiim shig zurag geech goyiiii
5. 35 | 2009-04-27 19:18:25
Та бүхэн сэтгэлийн цэнгэл эдэлсэн бол миний зорилго бүтэх нь тэр
6. loyal_g | 2009-06-28 18:03:17
энэ зураачийн нэрийг аль арван жилд байхдаа л сонсож байсан боловч зурсан зургийг нь ер үзээгүй санагдана, ямар мундаг зурдаг агуу зураач вэ, яг л гэрэл зураг шиг. Үүнийг үзэх боломж олгосонд их баярлалаа
7. Julia_976 | 2009-06-28 18:08:12
Ум ма ин бад ми хум. Энэ 35-ын блог байна ш дээ. Дүү нь ажиллуулж байгаа юм уу?
8. Geronimo | 2009-08-31 00:31:53
"ЗАПОРОЖИЙН ХАСАГУУД, ТУРКИЙН СУЛТАНД ЗАХИДАЛ БИЧСЭН НЬ"
зургийн талаар хэлэх зүйл байна. Энэ зураг дээр гардаг үйл явдал болох үед Хасагууд Оросын биш Польшийн хараат байсан. Хасагуудын уг гарлыг хөөвөл яг Орос гэж хэлж болохгүй л дээ. Тухайн үед Украйны тал нутагт засаг захиргаа гээд байх зүйлгүй байсан тул янз бүрийн үндэс угсааны эзнээсээ зугтаасан хамжлага тариачид, элдэв гэмт хэрэгтэн, зуйгуул хүмүүс цугласаар анхны казакууд болсон байна. Тэд Турк, Татарчуудын дээрмийн болон залхаан цээрлүүлэх халдлагаас өөрсдийгөө хамгаалах зорилгоор цэргийн зохион байгуулалтад орсон юм.
9. doogii (зочин) | 2009-11-22 00:59:15
ene minii sudalgaanii ajild ih huwi nemer oruullaa sn chanartai medeellel bn ghdeen arai delgrengvi bsan bl ..

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.