Хөрөг зургийн их мастер, оросын сонгодог зураачдын нэг, ардач энэрэнгүй үзэлтэн Крамской Иван Николаевич 1837-05-27 /06 сарын 8/ -нд Воронеж мужийн Острогожскт бичээчийн гэр бүлд төржээ. Тэрээр оросын алдарт зохиолчид, жүжигчид, уран бүтээлчид, төр нийгмийн зүтгэлтнүүдийн цуврал хөргийг бүтээсэн бөгөөд, ер нь эдгээр бүтээлүүд нь гайхамшигтай энгийн зохиомжтой агаад, сэтгэл зүй, ааш араншинг тод томруун дүрслэн харуулсан байдаг.

"ГУРАВДУГААР АЛЕКСАНДР"
1845 онд төрөөд 1883-1894 оны хооронд төр барьж байсан Орос улсын хэмжээгүй эрхт эзэн хаан гуравдугаар Александрын хөрөг. Ер нь Оросын хаад, түүний дотроос гуравдугаар Александр өөрийнхөө хөргийг зуруулах дуртай байжээ. Гуравдугаар Александрын хөргийг хэд хэдэн зураач зурснаас Крамскойн зурсан хөрөг арай илүү сайн дүрслэлтэй болсон байдаг. Хаанчлалынхаа үед орос оронд хэд хэдэн шинэчлэл хийж түүхэнд сайнаар дурсагдах болсон энэ хааны тухай эндээс үзээрэй.

"ИВАН ШИШКИНИЙ ХӨРӨГ"
Оросын бас нэгэн агуу зураач, байгалийн зургийн нэрт мастер, "ой зураач" гэж алдаршсан Иван иванович Шишкин, Крамской нар уран бүтээлийн анд нөхөд байжээ. Шишкиний хөргийг хэд хэдэн янзаар зурснаас хамгийн сайн болсон нь энэхүү бүтээл юм.

"ҮЛ ТАНИХ БҮСГҮЙ"
Крамской уран бүтээлээ туурвихын хажуугаар, бусад уран бүтээлчидтэй хамтран явуулын үзэсгэлэн зохион байгуулж, өөрсдийнхөө зурагнуудаа сурталчлах, худалдах, уран бүтээлийн эрэл хайгуул хийх, судалбар, таталбар хийх зэрэг нилээн шинэлэг ажлуудыг сэдэж эхлүүлжээ. Нэгэн явуулын үзэсгэлэнгийн үеэр, үзэсгэлэн үзэж яваа хатагтайг зурсан нь ийнхүү мөнхрөн үлджээ.

"ЛУСЫН ОХИД"
1870-аад оны үед энэ зургаа, Н.В.Гоголийн "ТАВДУГААР САРЫН ШӨНӨ" туужийн хэсгээс сэдэвлэн зурсан байна. Зураач уран бүтээлийнхээ нэгэн хэвийн өнгө аясаас татгалзаж, жинтэйхэн уран бүтээл тавих зорилт өөртөө тавьжээ. Тэр үеийн уран бүтээлийн анд нартаа бичсэн нэгэн захидалдаа: "Сар гэдэг бол үнэхээр хэцүү үзэгдэл байна. Одоо л сарыг барьж авмаар байна" гэж бичиж байжээ. Үнэхээр энэ зурагт сар өөрөө харагдахгүй ч, сарны туяа эргийн орчныг хэрхэн гэрэлтүүлж байгааг харуулсан нь дүрслэлийн хувьд ч, өгүүлэмжийн хувьд ч өмнөх бүтээлүүдээс нь илүү болсон байна.

Сэтгэгдэлүүд:
ter ul tanih busgui gedeg zurag tansag yumaa
bi er zurag neg sonirhdoggui lde getel ene zuragnud mash ih setgegdel toruulllee
Үл таних бүсгүй гэдэг зургийг аавд найзууд нь бэлэглэсэн бсныг би 10 хүртлээ ээжийнхээ зургийг гэж боддог байлаа
Ийм гоё болоог хөтөлж байгаад, хүссэн зураачийг минь танилцуулсанд баярлалаа 35 ах аа
eswel www.kafka.bblog.mn -r ch bolno... uneheer sonrholtoi bn.. ushuuu zunduu zuil nemeerei... GOODLUCK!
Сэтгэгдэл үлдээх: