Рембрандт Хармес ван Рейн

17-р зууны үед Голландын уран зургийн хөгжлийн  оргил үед амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан голландын агуу зураач  Рембрандт ван Рейн   /1606-1669/  бол бүх дэлхийн дүрслэх урлагийн оргил бүтээлчдийн нэг юм.   Зураачийн уран бүтээл нь хүний дотоод ертөнцөд гүнзгий нэвтэрсэн, амьдралын философийг ойлгох хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байдаг.  Рембрандт уран бүтээлээ маш олон төрөл жанраар туурвидаг байсан бөгөөд, энэ удаа та бүхэнд энэхүү зураачийн,  библийн  сэдэвтэй зарим уран бүтээлээс хүргэж  байна.

"АВРААМЫН ТАХИЛ"

Библид өгүүлснээр еврейчүүдийн эцэг гэгддэг Авраам нь,  ертөнцийн эзэнд бүхий л  зүрх сэтгэл,  амьдралаа зориулсан нэгэн байжээ.  Ертөнцийн эзэн нэгэн удаа түүнийг өөртөө аль зэрэг үнэнчийг шалгаж туршихаар түүнийг дуудаж,

      -Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа надад шатаалт тахил болгон өргөгтүн гэжээ.   Тэр үеийн еврейчүүд ертөнцийн эзэнд үнэнчээ харуулж, түүнд зориулан эр хургаар шатаалт тахил өргөдөг байсан байна.  Авраам  огтхон ч эргэлзэлгүйгээр хүүгээ дагуулан ертөнцийн эзний заасан газар очиж өөрийн цор ганц хүүгээрээ тахил өргөхийг завдсанд,  ертөнцийн эзэн  сахиулсан тэнгэрээ Авраам руу явуулж энэ удаагийн тахилыг нь  болиулжээ.

 

"БАЛААМЫН ИЛЖИГ"

Ертөнцийн эзэн, хүмүүстэй харьцахдаа өөрийн  тусгайлан сонгож бэлдсэн эш үзүүлэгч бошигчдоор дамжуулдаг ажээ.  Библийн домогт өгүүлснээр  еврейн  нэгэн эш үзүүлэгч  Балаам гэгч нь бурхан буюу ертөнцийн эзний ерөөлгөхөөр илгээсэн ард түмнийг хараахыг завдсан тул түүний унаж явсан илжгийг хүний хэлээр яриулж Балаамыг ятгуулсан тухай гардаг. Зураач библийн энэ өгүүллэгээс сэдэвлэн энэхүү бүтээлээ туурвижээ.

 

"ФОМА ИТГЭСЭНГҮЙ"

Библийн сайн мэдээний ном буюу  "ШИНЭ ГЭРЭЭ"-нд өгүүлснээр, Есүс Христ маш их зовлон үзэж загалмайд цовдлуулан нас бараад гурав хоногийн дараа дахин амилдаг бөгөөд, Есүсийн шавь нарын нэг Фома үүнд тэр дороо итгээгүй,  багшийнхаа цовдлуулсны соривыг гараараа барьж үзэж байж итгэсэн гэдэг.  Зураач тэрхүү үйл явдлын торгон агшинг уран бүтээлдээ туурвижээ.

 

"ТЭНЭМЭЛ ХҮҮ ЭРГЭЖ ИРСЭН НЬ"

Библийн "ШИНЭ ГЭРЭЭ" -НИЙ евангельч Лукийн номонд "Хоёр хүүтэй нэгэн баян хүн байжээ. Бага хүү нь эцэгтээ "Ааваа, эд хөрөнгөнөөсөө оногдох хувийг надад өгөөч" гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв. Бага хүү хамаг юмаа хамаад, алс холыг зорин оджээ. Очсон газраа дур зоргоороо амьдарч, хамаг хөрөнгөө барав. Тэгээд явж тэр нутгийн нэгэн хүний гахайг хариулжээ. Тэрээр гахайны идэж байсан буурцагнаас идэхийг хүсэвч хэн ч түүнд юу ч өгсөнгүй. Тийнхүү тэр ухааран, "Эцгийн минь хөлсөлсөн хүмүүс иддэх уухаар хичнээн элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би өлсөж үхэх нь" гэж бодоод босож эцэг уруугаа явжээ.*   Эцэг нь багаа хүүгээ урьдынхаас ч илүү хайрлаж  эргэж ирсний баяр хийн маш том найр үүсгэжээ. Гэтэл том хүү нь үүнд дургүйцэж эцэгтээ "Хараач, олон жилийн турш би танд зарцлагдаж байна.Би таны хэлснийг хэзээч зөрчиж байгаагүй. Гэвч анд нөхөдтэйгээ баярлах үед та над өнчин ишиг ч өгч үзээгүй. Харин хөрөнгийг минь янхнуудтай нийлж цөлмөсөн энэ хүүгээ ирэхэд нь тансаг найр хийж байдаг" гэхэд эцэг нь "Миний хүү чи үргэлж надтай хамт байсан. Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ. Харин энэ дүү чинь үхсэн байсан. Гэтэл амьдарчээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх  ёстой" гэжээ.

 

Зургийн тайлбар нь тухайн зургийнхаа доор байгааг анзаарна уу.

 

Сэтгэгдэлүүд:

1. МОНГОЛХҮҮ | 2009-03-12 09:49:35
Ee Jesus mini bi lav haramsaagui shuu 35 ahaa ha ha, sain oo
2. ВАФЛЬ | 2009-03-12 10:10:16
яасан гоёийн бэ? Уран зураг тайлбартайгаа... истоо гоё.
3. Өвлийн өвөө anjigai | 2009-03-12 10:10:19
Гайхалтай зургууд шүү.
4. Namara | 2009-03-12 10:29:20
Гоё бичлэг байна. Таалагдлаа
5. Namara | 2009-03-12 10:35:25
35-аа, зураач Кандинский их сонирхолтой амьдралтай хүн байсан шиг, энэ тухай бичээрэй.
6. leo | 2009-03-12 10:45:05
thank you
7. 35 | 2009-03-12 10:48:07
Бүх үзэгч уншигчиддаа маш их баярлалаа. та нарын өгсөн урмаар би явдаг шүү. Та нар шүү
8. Lunaz | 2009-03-12 10:49:20
гэгээн минь ямар ч мундаг бүтээлүүд вэ дээ, яаж хэзээ энэний 100ны нэгд хүрэхээр зурдаг болно доо гэж
9. ВАФЛЬ | 2009-03-12 10:55:41
тэнэмэл хүү эргэж ирсэн нь зургийг алдартай гэдэг утгаар нь харж байсан ч ингэж нарйин тайлбарлуулж байсангүй.

Зураг бүр тайлбар хүүрнэсэн нь истоо сайхан байна. Харин танд гялайлаа, ГУруун таваа.
10. 35 | 2009-03-12 11:00:17
Эцэг хүү 2-ын яг энэ агшин над маш их таалагдсан. Аль алиных нь хайр зүрх рүү орох шиг л санагддаг
11. Арима | 2009-03-12 12:15:47
NICE!
12. bonne fee (зочин) | 2009-03-12 18:54:28
saikhn zurguudiig gaihamshigtai tuuhuudtei bidend hurgej bgaad mash ikh talarhaj bna...
13. radicalzeroeight@yahoo.com (зочин) | 2009-03-22 21:50:51
humuusee prantsiin zurach Dome-iin talaar medeelel olj uguuch 09-03-25 nii dotr tehuu guij bna tged my mail haygiid add hiigd helj tus bolooch
14. saixna (зочин) | 2009-04-07 14:44:02
ene zurag goy zurguud bna
15. kafka (зочин) | 2009-04-13 11:46:31
wow wow uneheer sonirholtoi gaihaltai blog bn shuu! nzaa... uneheer bayartai bn... sonirhdog zuil maani...
16. renchin (зочин) | 2009-04-17 21:51:38
bi ene zuraachid xairtai
17. batgerel (зочин) | 2009-04-21 12:51:13
saihan bna talagdla
18. 35 | 2009-04-27 19:25:19
Та бүхний цаг завыг хэмнэх үүднээс, бас зураачдын арай дөнгүүр болсон гэж үзэж буй бүтээлүүдийг оруулж байгаа билээ.
19. anhmaa (зочин) | 2009-10-09 18:23:56
ene agu bvteelvvd vneheer gaihaltai bailaa bidniig holboj bidnii gvvr bolsond mash ih bayarlalaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.