Айвазовский Иван Константинович

  Оросын агуу зураач Иван Константинович Айвазовскийн /1817-1900/ уран бүтээлээс заримыг нь орууллаа. Хаант оросын тэнгисийн флотын адмирал, оросын далайн академийн гишүүн авьяаслаг зураач Айвазовский.И.К. далай зурдагаараа алдаршсан байна. Ажил мэргэжил нь ч нөлөөлсөн биз. Зураачийн намтартай танилцахыг хүсвэл энд дараад орно уу. Зургийн тайлбар нь тухайн зургийнхаа доод талд байгаа болно.

"ЕС ДЭХ ВАЛЛ"
Далайн шуурганы хэмжээг валл гэх нэгжээр илэрхийлдэг бөгөөд, 9 валл бол хамгийн өндөр хэмжээ юм байна. Энэ үед далай тэнгисийн давалгаа маш хүчтэй болж, замдаа өртсөн бүгдийг устган үгүй хийдэг байна. Зураач энэ бүтээлээрээ байгалийн сүр хүчний өмнө хүн төрөлхтөн хичнээн өчүүхэн болохыг харуулжээ. Хөлөг онгоц нь сүйрч багийн гишүүдийн амв нас дэсэн дөрөөн дээр дэнжигнэнэ. Хуралдаж багширсан үүлний цаанаас сарны гэрэл гэгээ татан харагдах нь зургийн өгүүлэмжийг улам сүртэй болгохын хажуугаар хугархай шураг мод тэврээд, эцсийн хүчээ шавхан тэмцэж байгаа хэдэн хүний амь аврагдаж магадгүй гэх сэтгэгдэл төрүүлнэ.

"ХӨЛӨГ ОНГОЦНЫ СҮЙРЭЛ"
Энд бас л далайн хүчит шуурганд сүйрсэн хөлөг онгоцны багийнхан эргийн хадан хясаанд шидэгдэн аврагдаж байгааг дүрсэлжээ. Зураачийн ихэнх бүтээлийн өгүүлэмжээс харахад байгалийн сүр хүчинд хүний хүчин мөхөсдөвч амьдрах итгэл дүүрэн, өөдрөг үзэлтэй, маргаашдаа итгэх итгэлтэй уран бүтээлч болох нь харагддаг.

"БОСФОРЫН ХООЛОЙ"
Зураач Хар тэнгисийн флотод алба хааж байхдаа нилээд хэдэн уран бүтээлээ турвисан байдаг. Тэдний нэг нь энэхүү зураг юм.

"ХАР ТЭНГИСИЙН ФЛОТ"
Дайчин давшингуй, шинэ шатанд гарах итгэлээр дүүрэн сэтгэгдэл зургийн зохиомжинд харагдана. Далайн цэргийн парад жагсаал сүр жавхлантайгаар ойртож, тэнгисийн ус хүртэл хүндэтгэх мэт намуухан мяралзана.

"НАР ШИНГЭХ ЦАГААР"
Нар жаргах үеээр далай жигтэйхэн намуухан болж, тэнгисийн дээгүүр аажуухан нүүдэллэх үүлс хүртэл жаргах нарны туяанд гэрэл сацруулах мэт үзэгдээд, эргийн торгон элсэн дээгүүр зугаалах хүмүүсийн төлөв байдал нь сэтгэлийн амар амгалан, маргаашийн гэгээн өдөрт итгэх итгэлийг харуулжээ.

"САРТАЙ ШӨНӨ ОДЕССТ"
Нар жаргаж, сар мандсан ч хорвоо ертөнц гэрэл гэгээгээр дүүрэн байж, удахгүй өглөө болоход алтан нар дахин мандана.

Сэтгэгдэлүүд:

1. Eco_mon | 2009-01-28 10:03:21
гайхалтай гэхээс өөр үг алга даа
2. Арима | 2009-03-04 15:10:05
Өө ийм гоё тайлбар сэлттэй зураг үзэх чинь яасан гоёийн...
Та оросын Крамской гэдэг зураачийн тухай оруулаач. Надад Үл таних эмэгтэй гэдэг зураг нь үүнэн таалагддын...
3. Ууудам | 2009-03-04 15:27:42
Нарны өнгийн их сайн гаргах юм аа. "9 дэх давалгаа" нь их том уран бүтээлд тооцогддог юм билээ.
4. Ltime.fr | 2009-03-11 18:51:36
9 дэх давалгаа нь илүү гоё зураг нь байна.

// Тооллого 22:22
5. ВАФЛЬ | 2009-03-12 10:16:06
истоо сайхан хообийтой хүнсанж... вщд вщд
6. leo | 2009-03-12 10:49:32
saihan tailbarlaj... gaihaltai zuragnuud
7. 35 | 2009-04-27 19:29:41
Нарны гэрэл нь маргаашдаа итгэх итгэлийг билэгджээ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.